Tuesday, June 23, 2015

Хөгжимчинтэй үерхэх давуу талууд


Хөгжимчид  эерэг сэтгэлгээгээр ажилладаг онцгой тархитай байдаг. Түүнчлэн маш мэдрэмтгий байдаг. Бүх хөгжимчид мэдрэмтгий биш үгүйг би мэдэхгүйлдээ. Гэхдээ тэд маш авьяаслаг гэдгийг мэднэ. Түүнчлэн тэд сэтгэл татам, дур булаам бас өөрийн гэсэн онцгой хэв маягтай. Над шиг азтай хүмүүс эдгээр хүмүүсийг ямар гайхалтайг мэднэ. Одоо энд гайхалтай зүйлсийхаа талаар хуваалцъяа.

Monday, September 22, 2014

Хятад улсын тухай

Wallstreet Wire-аас тодруулсан Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан Шень Пин профессор Баян хятад орон, ядуу хятад иргэн номондоо хятад иргэн хэрхэн амьдарч байгаа талаар болон далд эдийн засаг нь хөгжсөн хятад улсын  төр засаг нь юунд төвлөрөн ажиллаж байгаа дэлгэн харуулжээ. Уг номыг уншсан тэмдэглэлээс та бүхэнд толилуулъя:
Хятад иргэнд тулгарч буй асуудлууд....
Шинэчлэлийг бий болгох гэж 30-аад жил ажиллаж буй Хятад улсын иргэдийн орлогын төвшин  бусад улсаас холдоод байгаа учир нь юу вэ? Хятадууд ажилсаг биш байна уу эсвэл эдийн засагт нь байгаа уу? Хятад хүний ажлын жилийн дундаж цаг 2200 цаг байхад Америк 1600 цаг Англи 1460 цаг байна. Гэтэл хөдөлмөрийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь Америк 58% Англи 56% харин хятад ердөө 8% байгаа нь гайхалтай. Учир нь хятад үйлдвэрүүдийн ард хүчирхэг барсууд оршиж байгаа юм. Хятадууд эдийн засгаа нээлттэй болгож бараа бүтээгдэхүүн ихийг үйлдвэрлэх тусам америк, европчууд л сайхан амьдарна гэсэн үг юм. Иймд хятадын далд эдийн засаг улам хүчээ авсаар л байна. Хуурамч аз жаргалыг бүтээж буй хятад иргэн хуурамч бараа бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэж, хууль бус үйл ажиллагаа эрхлэх нь элбэг болоод байна.

Thursday, September 4, 2014

Бизнесийн номлол


Шинээр бизнес эрхлэж байгаа болон эхлүүлэх гэж буй бизнесменүүдэд зориулсан зөвлөгөө болон анхаарах асуудал цаашид баримтлах зарчмын талаар тусгалаа. 

Monday, March 24, 2014

Ask.fm бидэнд хэрэгтэй юу?


Олон нийтийн харилцааны  аппликейшн болох Ask.fm залуучуудын дунд өргөнөөр ашиглагдах болжээ. Энэхүү аппликейшний гол давуу тал нь асуулт асууж буй эзнийг нь мэдэх боломжгүй байдаг нь хүссэн хүнээсээ дуртай асуултаа асууж хариултаа  мэдэх боломжийг олгодогт л байгаа юм.  Миний хувьд уг аппликейшнийг ашиглаад 1 долоо хоноход 50 гаруй асуулт ирсэн. Ердөө 7 хоноход л надад ямар асуулт ирсэн болоо гэж бодоод л утсаа гаргаад хардаг болгочихлоо хэхэ. Гэхдээ энэ 50 асуултад хэрэгтэй асуулт хариулт ганц ч байсангүй. Ажиглаад байхад бусдын ask талбар ч  мөн адил ялгаагүй хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ энэ нь  бие биенийгээ мэдэхэд дөхөм болгож өгч байгаа нь бас буруу зүйл биш юм. Бодоод байх нь энэ аппликейшнийг их дээд сургуулийн  болон ерөнхий боловсролын багш нар ашиглавал их зохимжтой юм шиг. Оюутан, сурагчид мэдэхгүй байгаа зүйлсээ өөрийгөө заавал илэрхийлээд байхгүйгээр асуултаа асуугаад түүнд тохирсон хариултыг багш нар маань өгөөд байвал оюутан, сурагч болон багш хоорондын мэдээлэл солилцох маш сайхан талбар болох юм. Мөн үүнийг бусдад зөвлөгөө өгдөг /эмч, хуульч, инженер г.м/ хүмүүс ашиглаад ирвэл бидэнд маш хэрэгцээтэй аппликейшн болох юм. :)
Эцэст нь надаас асуухыг хүссэн асуулт байвал http://ask.fm/Naelism :D

Tuesday, March 11, 2014

YotaPhone 2

Энэ сарын 24-27ны хооронд Барселона хотноо болж өнгөрсөн Mobile World Congress-ийн үеэр олон шинэ бүтээгдэхүүнүүд таницуулагдсанаас Монголчуудад маань ойр нэгэн сонирхолтой мэдээ нь хойд хөршийн маань үйлдвэрлэсэн анхны ухаалаг утас болох YotaPhone-ий дараагийн загвар байлаа.

Wednesday, February 19, 2014

20 жилийн гэрэл зургийн туршлага

Нэгдсэн улсын гэрэл зурагчин Rachel Baran өөрийн хорин жилийн гэрэл зургийн туршлагаараа олон хүний сонирxолыг татсааар байна. Түүний бүтээлүүд нь иxэнxдээ Photoshop-ийн гайxамшигт эффектүүд болоод хоёр зургийг хооронд нь нийлүүлэx аргаар бүтдэг бөгөөд бодолгоширсон, нэгийг бодуулсан эротик хэв маягтай зурагууд нь романтик, сэтгэл хөдөлгөсөн бүтээлүүд болон төрөx нь элбэг. Харин түүний нас дөнгөж 20 учир бидний анxаарлыг яалтчгүй өөртөө татлаа


Tuesday, February 18, 2014

Бразил – 2014

А хэсэг: Эзэн орын хэсэг

 1. Бразил – Нутгийн дэвжээнд

Эзэн орны баг 200 сая иргэнийхээ уухайн доор  тэмцээнийг эхлүүлнэ. Тэд бол энэ дэлхийн аваргын хамгийн том фаворит. Ийнхүү тэд 20 дахь удаагаа ДАШТ-д тоосоо өргөх гэж байна. Тэмцээн болгонд хатуу самар байсаар ирсэн самба бүжгийн хаад маань алтан дагинийг 5 удаа хүртсэнээрээ рекорд эзэмшдэг. Нутгийн дэвжээ дээрээ алтан дагинийн тоог 6 болгож чадах болуу ?
2. Бүрэлдхүүн
Өдгөө Бразилийн шигшээ багийн Луйс Пелиппе Сколари дасгалжуулж байгаа. Энэ эрхэмийн нэрийг сонсоогүй хөлбөмбөг сонирхогч бараг байхгүй биз. Сколари Бразnлийн шигшээд хийсэн юмтай, хэлэх үгтэй эрхэм билээ. 2002 оны Солонгос-Японы дэлхий аваргад Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийг удирдаж түрүүлсэн. Аварга болсон хэдий ч Сколари тэр ондоо үг дуугүй огцорсон. Одоо тэрээр дахин нэгдээд байна. Түүний зорилго бол мэдээж аварга болох. Харин огцорсоны дараа 2003 онд Португалийн шигшээ багийг удирдаж 2004 оны ЕАШТ-ий мөнгөн медал, 2006 оны Германы дэлхий аваргад дөрөвдүгээр байр, 2008 оны ЕАШТ-нд шөвгийн наймд үлдээсэн гээд олон амжилтыг үзүүлсэн туршлагтай нэгэн билээ. Сколарийн удирдлага дор шигшээ багийн нэгэн шинэ өсж торниж байна. Шинэ залуу тоглогчид ихээр дуудагдах болсон. Тэр дундаа анхаарлын төвд байгаа эрхэм бол Неймар. Неймар ФИФА албан ёсны сайтад өгсөн ярилцлагандаа Бид дэлхий аварга болох том боломжтой гэж хэлсэн. Үнэхээр л тэдэнд том боломж байгаа. Залуу од маань өнгөрсөн зунаас буурал тивийн шилдэг баг Барселонад нэгдээд байна. Мөн Дани Алвес, Тиаго Силва, Фернандионо, Хулио Цезар, Фред гэсэн туршлагтай тоглогчид багийн гол ноён нуруу байх нь дамжиггүй. Бразилчууд ФИФА-ийн шинэчилсэн чансаагаар ёсдүгээр байранд эрэмблэгдэж байна.