Thursday, January 30, 2014

Сайн байцгаана уу?

 
Сайн байцгаана уу?
Nael гэгч Monfiera хэмээх блогтоо эхний нийтлэлээ нийтлэхдээ яагаад энэ блогыг үүсгэх болсон шалтгаанаа та бүхэнд танилцуулахаар шийдлээ. Энэхүү блог маань 5 оюутны бүрэлдхүүнтэй ба ахлагч болох Итали улсад сурч боловсорч буй ухаалаг залуу Чинтүшигийн санаачилга дор бий болсон блог юм.
              Monfiera блог / нэрний утгыг дараа та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгнөө хэхэ/ <<яг үнэндээ өөрөө ч сайн мэдэхгүй байгаа >> нь хамгийн гол нь " эерэг мэдээлэл " та бүхэнд дуулгах зорилготой. Эерэг мэдээ гэхээр сайн мэдээ гэдэг шиг шашны агуулгатай сонсогдож байна уу? Үүний талаар тайлбарлах гээд үзье.
           Эерэг мэдээлэл нь хүнд сайн сайхныг бий болгож байдаг. Та бүхэн "Secret" баримтат кино /монгол хэлээр орчуулагдсан ном хүртэл байдаг/ үзэж, үзээгүй гэхэд дуулж байсан байх. Энэ кинонд сайн сайхныг бодож, хүсэж, мөрөөдөж байвал та амжилтанд хүрэх болно гэдгийг бодит жишээтэйгээр тодорхойлж өгсөн байдаг. Яг энэ л сайн сайхныг бий болгох гээд байгаа юм :). Гэхдээ энэ кинонд мөрөөдөөд л байвал тэрхүү амжилт нь гэв гэнэт ид шидийн гэмээр бий болчихсон байдлаар хэтрүүлэгтэй харуулдаг. Ид шид !!! Магадгүй та бүхэнд амжилтанд маш хурдан хүрнэ гэдэг ойлголтыг түргэн хугацаанд суулгах зорилгтой хийсэн ч байж болно.     Хүн бүхэн амжилтанд хүрэхдээ алхам алхамаар урагшилдаг ч тэрхүү замаа маш хурдан хугацаанд туулахыг хүсдэг. Үүнээсээ болоод уруудах явдал ч байдаг. Би бол аливаа ид, шид, бурхан, чөтгөр, сүнс, шашин шүтлэгт итгэддэгүй бөгөөд аливаа хийсвэр зүйлд шинжлэх ухааны тайлбар хүсдэг нэгэн болохоор тайлбар маань бодит зүйл дээр оршино.
            Манай Мэдээний сайт, Facebook, Social nerwork-р ихэвчлэн сөрөг мэдээлэл урсан өнгөрч байна. Чингис бондын өр бидний толгой дээр, үр ашиггүй зарцуулалт, махны үнэ өслөө, ядуурал, хүчирхийлэл, гэмт хэрэг гээд л явж өгнө. Хамгийн сонирхолтой нь хүмүүс тэр мэдээг л хамгийн түрүүнд уншчих нь тэр. Сөрөг мэдээлэл бидний амьдралд муугаар нөлөөлсөөр л байдаг. Наад зах нь Чингис бондын өр үнэхээр дарамттай, гэмт хэргүүд ихсэж гадуур тайван ч явж чадахгүй санаа зовоох асуудлыг улам нэмсээр стрессд оруулах үндэс болсоор л.
       Саяхан нэг багш маань зүрхний шигдээсээр өөд болчихлоо. Багш маань ойр дотныхоо хүмүүст үргэлж одооны оюутнууд урьдынхаасаа огт өөр гэж үргэлж үгэлдэг байлаа. Хэдэн жил үглэхийг нь сонссон гэргий нь тэсэхээ байгаад одоо больж үз хэмээн хичнээн гуйсан ч үр дүнд хүрээгүйдэг. Багшид маань оюутнуудын талаарх сөрөг бодол бат бэх суучихсан байсан болохоор тэтгэвэрт суусны баяр дээрээ хүртэл шавь нараа муулж байх нь надад сонсогдож билээ. Сөрөг бодол багшыг маань үхэлд хүргэв үү ? Яг ч тийм гэж хэлж чадахгүй ч үхлийн шалтгаан нь артерийн судас бөглөрсөнтэй холбоотой. Гэхдээ үүнд удаан хугацааны сэтгэл гутрал, стрэсс баггүй нөлөөлсөн бизээ. Тиймээс бид сөрөг мэдээлэл бус Эерэг мэдээг зорилгоо болгон эхлэж байна.
 " Эерэг мэдээ эерэг бодлыг бий болгоно, Эерэг бодол сайн үйлдлийг бий болгодог " хэмээн эхний нийтлэлээ өндөрлөэе~
 Бодол тань танийг шууд илэрхийлж байдаг /Joe Vitale/

No comments: