YotaPhone нь ОХУ-ын анхны ухаалаг утас юм. 2013 оны 1р сард болсон CES үзэсгэлэнгээр танилцуудагдан өнгөрсөн оны 12 сард эхний загвараа 5 улсын зах зээлд нэвтрүүлсэн байна.
Шинээр танилцуулагдсан загвараа энэ оны 4р улиралд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Мэдээж хамгийн эхэнд ОХУ
Үзүүлэлтийн хувьд Qualcomm quad-core 800 чип, NFC, anti-theft технологи, утасгүй цэнэглэгч гээдбусад андройд үйлдлийн системтэй утаснуудаас ялгараад байх нь бага ч хос дэлгэцний ид шидийг үзэж болох нь.
Үндсэн дэлгэц нь AMOLED байх ба өмнөх загвараасаа илүү том буюу 5 инч болжээ
Өмнөх загварын камер нь арын хэсгийн доор байрлалтай байсныг дээр байрлуулсан нь зураг дарахад илүү дөхөм болжээ
Smart Power Mode-ийг ашигласанаар утсаа арын дэлгэц дээр нь 50 хүртэлх цаг ашиглах боложтой юм. Энэхүү дэлгэц нь бусад EPD (Electronic Paper Display, Kindle, Nook гэх мэт электрон уншууруудтай адил) дэлгэцээ бодвол бичлэг үзэх, дуудлага хийх, хүлээн авах, мессеж бичих зэрэг үндсэн дэлгэцээсаа дутахааргүй чадвартай юм.
Хос дэлгэцтэй байхын давуу талууд:
- Арын дэлгэц сүүлийн харагдацыг хадгалж үлддэг тул цэнэг дуусах үед хэрэгтэй зүйлээ хадгалж авах боломжтой. (утасны дугаар, байршил, цагийн хуваарь г.м)
- Өөрийн дуртай ишлэл, зураг мэтээр чимэх боломжтой. Мэдээж энэ нь цэнэг үрэхгүй
- Электрон уншуур чинь утастайгаа цуг байх тул, илүү зүйл авч явах шаардлагагүй



No comments:
Post a Comment