Бразил – 2014
А хэсэг: Эзэн орын хэсэг
1. Бразил – Нутгийн дэвжээнд
Эзэн
орны баг 200 сая иргэнийхээ уухайн доор
тэмцээнийг эхлүүлнэ. Тэд бол энэ дэлхийн аваргын хамгийн том фаворит. Ийнхүү
тэд 20 дахь удаагаа ДАШТ-д тоосоо өргөх гэж байна. Тэмцээн болгонд хатуу самар
байсаар ирсэн самба бүжгийн хаад маань алтан дагинийг 5 удаа хүртсэнээрээ
рекорд эзэмшдэг. Нутгийн дэвжээ дээрээ алтан дагинийн тоог 6 болгож чадах болуу
?
2. Бүрэлдхүүн
Өдгөө
Бразилийн шигшээ багийн Луйс Пелиппе Сколари дасгалжуулж байгаа. Энэ эрхэмийн
нэрийг сонсоогүй хөлбөмбөг сонирхогч бараг байхгүй биз.
Сколари Бразnлийн шигшээд хийсэн юмтай, хэлэх үгтэй эрхэм
билээ. 2002 оны Солонгос-Японы дэлхий аваргад Бразилийн хөлбөмбөгийн шигшээ
багийг удирдаж түрүүлсэн. Аварга болсон хэдий ч Сколари тэр ондоо үг дуугүй
огцорсон. Одоо тэрээр дахин нэгдээд байна. Түүний зорилго бол мэдээж аварга
болох. Харин огцорсоны дараа 2003 онд Португалийн шигшээ багийг удирдаж 2004
оны ЕАШТ-ий мөнгөн медал, 2006 оны Германы дэлхий аваргад дөрөвдүгээр байр,
2008 оны ЕАШТ-нд шөвгийн наймд үлдээсэн гээд олон амжилтыг үзүүлсэн туршлагтай
нэгэн билээ. Сколарийн удирдлага дор шигшээ багийн нэгэн шинэ өсж торниж байна. Шинэ залуу тоглогчид ихээр
дуудагдах болсон. Тэр дундаа анхаарлын төвд байгаа эрхэм бол Неймар. Неймар
ФИФА албан ёсны сайтад өгсөн ярилцлагандаа “Бид дэлхий аварга болох том боломжтой ” гэж хэлсэн. Үнэхээр л тэдэнд том боломж байгаа. Залуу од маань
өнгөрсөн зунаас буурал тивийн шилдэг баг Барселонад нэгдээд байна. Мөн Дани
Алвес, Тиаго Силва, Фернандионо, Хулио Цезар, Фред гэсэн туршлагтай тоглогчид
багийн гол ноён нуруу байх нь дамжиггүй. Бразилчууд ФИФА-ийн шинэчилсэн
чансаагаар ёсдүгээр байранд эрэмблэгдэж байна.
3.
Бразил хүрэх зам
Тэдэнд
Бразил-2014 хүрэх зам анханаасаа нээлттэй байсан. Учир FIFA-ийн дүрэм ёсоор зохион байгуулагч орон шууд орох эрхтэй
байдаг.
2) 1. Хорват
– Дахин нэг удаа
Балканы
хойгийн баг ДАШТ-ий түүхэнд оролцсон тоо, оруулсан гоолоороо даруухан нэгэн
улс. Анхны дэлхий аварга нь буюу 1998 оны Францын дэлхийн аваргаас хүрэл медал
хүртсэн нь тэдний хамгийн том амжилт. Тэр тэмцээнд Хорватын Давор Шукер 6 гоол
оруулж алтан шаахай хүртсэн. Анхны ДАШТ гэхэл тун дажгүй. Түүнээс хойш 2002,
2006 оны тэмцээнд орж 3 дараалан дэлхий аваргад тоосоо өргөсөн. 2010 оны
ӨАБНУ-ын дэлхийн аваргыг өнжсөний дараа тэд дахин нэг шандасаа сорихоор Бразил 2014
-т ирлээ.
2.
Бүрэлдхүүн
2013
оноос Хорватын шигшээ багыг Нико Ковач удирдах болсон. Нико бол өнгөрсөн үеийн
Хорватын шигшээ багийн салшгүй нэг хэсэг. Тэрбээр 1996-2008 онуудад Хорватын
төлөө тоголж байсан эрхэм. Эдгээр он жилүүдэд тэрээр шигшээ багтайгаа 2002,
2006 оны ДАШТ, 2004, 2008 оны ЕАШТ-д оролцсон. Ялангуяа 2006 оны Германы
дэлхийн аваргад шигшээ багаа ахлан тоголсон юм. Нико Ковач ийнхүү дасгалжуулагын
дүрээр дахин нэг удаа дэлхийн аваргад.
Шигшээ
багийн түлхүүр тоглогчид бол туршлагатай ахлагч Дари Срна, шилдэг плей-мейкер
Лука Модрич, Бавари Мюнхений төвийн довтлогч Марио Манджукич нар. Ялангуяа тэдний
довтолгооны хослол ямарч багт аюул тарихаар хүчирхэг. Тэдэн авьяслаг Эдуардо,
туршлагатай Ивицо Олич, хоёр давхарт сайн тоголдог Никита Елеавич, элдэвтэй
Марио Манджукич нах байгаа. Тэд
чансаагаараа дэлхийд 16-д жагсаж байна.
3. Бразил хүрэх зам
Тэдний
Бразил хүрэх зам тийм ч дардан байсангүй. Европийн бүсийн урдчилсан шатанд А
хэсэгт орсон. Хэсгийн эхний зургаан тоглолтоос 5 хожил 1 тэнцээтэй сайн
эхлэлийг тавьсан. Харин үлдсэн 4 тоглолт тэдний хар дарсан зүүд болж хувирав.
Боломжит 12 онооноос ердөө 1 оноо зулгаав. Бельгээс 9 оноо дутуу, Сербээс 2
оноо илүү байж хэсгээс хоёроор гарав. Хасагдах шатны тоглолтоос хамаарч
Бразилийн явах тийзээ захиалах байв. Сугалаа ч боллоо тэд ч азтай байлаа.
Исландтай таарлаа талбайд нь хуураа тэнцлээ, гэртээ ирлээ 2-0 –оор хожлоо
тийзээ захиалаа.
3) 1.
Мексик – Нөгөө л нэг Мексик
Төв
Америкийн хүчирхэг гүрэн дэлхийн аваргад арвин туршлагатай хүмүүс. Тэд ийнхүү
15 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөнө. Хамгийн сайн амжилт нь шөвгийн
наймд 2 удаа үдсэн. Дээрх хоёр тохиолдол нутагт нь болсон 1970, 1986 оны
дэлхийн аваргад тохиолдсон явдал тэрнээс хойш нам гүм хэвээр. Сүүлийн таван
ДАШТ –д хэсгээс гарсан ч дараагийн шатандаа бүдэрсээр. Ялангуяа сүүлийн хоёр
буюу Гемрман 2006, ӨАБНУ 2010 оны тэмцээд Аргентинтай шөвгийн 16 –д таарч өвдөг
шороодсон. Тэд магадгүй Аргентинтай битгий таараасай гэж бодож байгаа байх.
2.
Бүрэлдхүүн
Одоогийн
дасгалжуулагч Мигель Хэррера тоглогч ахуй насандаа хамгаалагчийн байрлалд
тоголдог байсан. Шигшээ багтаа 1993-1994 онуудад 14 тоглолтонд оролцсон. Овоож
оцоох амжилтыг үзүүлэгүй нэгэн. 2013 оноос шигшээ багийг удирдаж байгаа.
Түлхүүр
тоглогчид бол Хавиер Эрнандес, Андрес Гуардадо, Жовани Дос Сантос нар билээ.
Хавиер Эрнандесийн хувьд Манчестер Юнайтед клубтэй тааруухан нэгэн улирлыг
өнгөрүүлж байна. Улаан чөтгөрүүдын урд шугамд Вэйн Рүүни, Робин Ван Перси,
Дэнни Вэлбек нар голлох үүргийг гүйцэтгэж байна.Тиймээс Хавиерийн тоглох минут
эрс багассан, форм тааруу байгаа. Андрес Гуардадо Байер Леверкузенд зээлээр
тоглож, Жовани Дос Сантос Севиияаагийн урд шугамын бүрдүүлж байна. Би хувьдаа А
хэсгийн хоёроор Хорват, Мексикийн аль нэг нь гарах болуу гэж таамаглаж байна.
Гэхдээ Хорватад боломж арай илүү. Мексикчүүд дэлхийн чансааны 21-ээр байранд.
3.
Бразил хүрэх зам
Бразил
явах эрх эцсийн мөч хүртэл хутганы ирэн дээр байсан. Урдчилсан шатны дөрөвдүүгээр үед Төв болон Хойд Америкийн шилдэг 6 баг нэг хэсэг болж тойргоор тоголсон. Эхний гуравт
жагссан АНУ, Коста Рика, Гондурас эрхээ шууд халаасллаа. Харин Мексикчүүд дөрөвт.
Тэдэнд үдсэн сүүлийн арга бол далайн орнуудын аварга Шинэ Зеландийг хожиж
нэмэлт эрхийг авах байв. Ном ёсоор ч даалгавраа амжилттай биелүүлэв. Хоёр
тоглолтын үр дүн 9-3. Бразил 2014 тэдэнд
хаалгаа нээлээ.
4) 1. Камерун – Эту арслан болоод ирлээ
Тэднээс
олон дэлхийн аваргад орсон Африкийн улс үгүй. 1982 оны Испаний дэлхийн аварга
тэдний хувьд анхных байв. Хэсгийн шатнаас догшин арслангууд хасагдсан хэдий
ч тэд хэсэгтээ хожигдоогүй юм. Перу,
Польштой хууран тэнцэж, тэр жилээ аварга болсон Италитай 1-1 ээр оноо хуваасан.
Тэд ийнхүү 7 дахь удаагаа оролцох гэж байна. Тэхдээ 12 жилийн дараа. Догшин
Арслангуудын дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол шөвгийн наймд
үлдсэн үйл явдал. Харин хэсэгтээ Хорват,
Мексикийн дээр гишгэж хэсгээс гарж чадах болуу ?
2.
Бүрэлдхүүн
Герман
мэрэгжилтэн Волкер Финке Камеруны шигшээ багийг 2013 оноос удирдах болсон. Тэрээр
өмнө Германы дундаж хэд хэдэн багуудыг дасгалжуулж байсан. Төдийлөн олонд
танигдаагүй нэгэн. Шигшээ багийн ахлагч Эту бол тэдний хамгийн том хөзөр. Өдгөө
Челси клубд хүчин зүтгэж байгаа. Бенау Ассу- Экотто, Николас Н’Коуло, Аурелион Чеджау гэсэн авьяастанууд байгаа бол
Алекс Сонг, Жеан Макун, Стефане Мбиа нар багийн амин судас байх нь гарцаагүй.
3.
Бразил хүрэх зам
Хар
тивээс 5 улс дэлхийн аваргыг зорих эрхтэй. Таван эрхийн төлөө шилдэг 40 баг нь
10 хэсэгт хуваагдан орж хэсгийн ялагчдаа тодруулна. 10 хэсгийн ялагч 10 баг
сугалаагаар хоёр хоёроороо тааран тоголж ялсан баг нь ДАШТ-ийг зорьдог
дүрэмтэй. Камерунууд сүүлийн шатанд Тунистай таарч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-1 ээр
хожиж Өмнөд Америклуу хөлгийн жолоо залах эрхтэй болов.
| А хэсгийн тоглолтын хуваарь/Монголын цагаар/ |
1. Бразил
2. Хорват
3. Мексик
4 Камерун
No comments:
Post a Comment