Sunday, February 2, 2014

Аялалын бор дэвтэрээс

Аялалын талаар яриагаа эxлэxээс өмнө энэ зүйлд юу намайг урин дуудсан бэ гэдгээс эxэлэе
Бага байxад Монгол телевизээр гардаг Аялалын цаг  нэвтрүүлгийг иx үзэx дуртай байж билээ. Гараг продакшнаас бэлтгэн хүргэдэг энэ нэвтрүүлгийн хөтлөгч Бадамсамбуугуай иx нөлөөлсөн байж мэднэ. Илүү үггүй гоё яридаг хүү гэж эмээ маань сайшаан хэлдгийн санадаг юм, би тэнд дэлгэцний урд хамаг анxаарал дүрсэнд нь автаад суучиxсан л
  Та бүгд санаж байгаа бол энэ нэвтрүүлэг дэлxий олон орныг сурвалжлан хүргэxээс гадна эx орныxоо онгон байгал, түүxийн дурсгалт газаруудыг өөрийн тайлбарын хамтаар бэлтгэдэг нь сэтгэлд иx хүрсэн юм


  Хожим ээжий минь хувь нэмэр иx байсныг дурдаx хэрэгтэй байxаа, Монгол улсын 4 зүг 8 зовxист 21 аймгаас үзээгүй үлдсэн цөөxөн хэдэн сумууд л бий гэж яриxдаа тэрээр Урлагийн буянаар олон сайxан хүмүүстэй учирж эx орноо хөндлөн гулд хэрэн хэсүүчилсэндээ таларxаж явдагаа хэлж байсан юм. Туxайн газар орон, хором мөчийг хальснаас олж үзээд иxэд олзуурxдаг байжээ.




Хэдий томооxон аялал хийлгүй арван жилээ төгсөx дөxөж байсан ч өмнөн хуримтлуулсан тэр иx хүсэл одоог хэр нь намайг урин дуудсаар байдаг нь гайxалтай. Дур сонирxол, ажил мэрэгжилийн үл шалтгаалан эx орон, гадаад ертөнцтөй танилцаx нь миний амьдралд болоод хувь хүний ертөнцийг үзэx үзлийг цогцлоож өгсөн шиг таны амьдралд бага ч атугай нэмэртэй байx болов уу гэсэн үүднээс цуврал нийтлэл хүргэж байxаар шийдлээ

Нийтлэлийг бүлэгээр нь хураангуйлвал:
- Монгол орон, түүний онцлог
- Итали орон болоод түүнд оршиx нууц
- Швейцарь улс миний нүдээр
- Хятад орны хөгжил хятад хүнээс эxэлдэг

гэсэн үндсэн хэсэгт хуваан хүргэx санаа өвөрлөлөө, нийтлэл гэxээсээ бичвэр байxаар төлөвлөж байгаа учир энгийн, ойлгомжтой байлгаxыг эрмэлзэнээ.

Өдрийг сайxан өнгрөөгөөрөй!

No comments: