Tuesday, January 28, 2014

Бразил 2014

Бразил

4 жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн баяр цэнгэл наадам бол ДАШТ. 20 дахь удаагийн ДАШТ 2014 оны 6 сард Бразилд зохион байгуулагдах билээ. Ийм учраас энэ нийтлэлдээ Бразил 2014 талаарх мэдээлэл болон зарим сонирхолтой баримтуудыг дурдахыг хичээлээ. Жинхэнэ хөлбөмбөгийн фанатууд 4 жилд 2 удаа нойроо сойдог. Нэг ДАШТ, харин нөгөө нь ЕАШТ. Хөлбөмбөгийг шимтэн үздэг, түүнээсээ кайф авдаг, дэмждэг багаа хэр хол явахыг харуулдан суудаг, ялалт ялагдалийн амтыг мэдэрдэг хөлбөмбөгт дурлагчдийн завгүй өнгөрөөх бүтэн 1 сар айсуй. Зохион байгуулагч орон Бразил бол хөлбөмбөгийн арвин түүхтэй, тив дэлхийд нэрээ дурсгасан олон сайхан хөлбөмбөгчдийн өлгий болсон нутаг билээ. Тэр ч утгаараа энэ тэмцээнд Бразил хамгийн олон удаа буюу 5 удаа түрүүлсэн, өмнөх 19 удаагийн ДАШТ-д бүгдэнд нь оролцсон цорын ганц баг, дээрх тэмцээнд хамгийн олон гоол (15) оруулсан алдарт хөлбөмөгчин  мөн л Бразил эрхэм Роналдо, хамгийн залуудаа гоол оруулсан  хүн  Пеле гэх мэт олон амжилт рекордыг тэд л эзэмшдэг. Өмнөд Америкийн том гүрэн энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь анхны тохиолдол биш юм. Тэд 1950 оны  ДАШТ-ийг зохион байгуулж мөнгөн медалийн эзэд болж байлаа. 2О дахь удаагийн ДАШТ 2014 оны 6 сарын 13-аас 7 сарын 13-ны хооронд Бразилийн 5 бүс 12 хотод тоглолт болно. Тоглолтын цагийн хуваарь бол бидэнд бол тийм ч таатай биш нь дамжиггүй. 8 хэсгийн 32 багийн тоглолт 6 сарын 27-ны өдөрийг хүртэл  өдөрт 3-4 тоглолт болох хувиартай. Манай Улаанбаатарын цагаар шөнийн 00:00, 03:00, 04:00, 06:00, 09:00 цагуудад тоглолт эхэлнэ.


Дэлхий аваргын сонирхолтой баримтууд:

-Хамгийн анхны ДАШТ 1930 онд Урагвайн нийслэл Монтидиево хотод 3 тивийн 13 улсын бүрэлдхүүнтэй FIFA гэх энэ том гэр бүлийн голомтыг бадрааж байлаа. Монтидиевогийн  дэлхийн аварга эхний бөгөөд эцсийн удаа ганцхан хотод зохион байгуулагдаж байсан гэдгээрээ онцгой.
-1950 оны ДАШТ-ний тоглолтыг хүлээн авж байсан зургаан хот (Belo Horizonte, Curitiba, Porto Alegre, Recife, Rio de Janeiro, São Paulo) 44 жилийн дараа дахин дэлхийн аваргын тоглолтыг хүлээн авах гэж байна. Зөвхөн алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн хоёуланд нь тоглолт хүлээн авж байгаа цэнгэлдэх.
- Одоогийн байдлаар 19 удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдсан. Эдгээрээс зохион байгуулагч 6 улс ( Uruguay (1930), Italy (1934), England (1966), Germany FR (1974), Argentina (1978), France (1998 ) нутаг дээрээ алтан дагинийг өргөж хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэж байсан бол Brazil (1950)  Sweden (1958)  нутаг дээрээ баяр гунигийг хослуулан  мөнгөн медалтай медалийн тавцанаас бууж байлаа. Гурван улс ( Chile (1962), Italy (1990), Germany 2006 ) нутгийн дэвжээн дээрээ хүрэл медалийн эзэд болсон.
- Гадны дасгалжуулагчтай баг хэзээ ч  дэлхийн аваргад түрүүлж байгаагүй. Ялагч 18 дасгалжуулагч бүгд л өөрсдийн улсын шигшээ багийг дасгалжуулж байсан. Италийн Vittorio Pozzo л зөвхөн 2 удаа дэлхийн аваргад түрүүлж байсан дасгалжуулагч юм.1938 онд Pozzo-г 2 дахь удагаа дэлхийн аваргад багаа удирдан явахад ардаас нь Италийн дарангуйлагч Benito Mussolino-аас “ҮХЭЛ ЭСВЭЛ ЯЛАЛТ гэсэн зурвасыг илгээж байсан. Pozzo-ч амжилттай даалгавраа биелүүлсэн.
- Дэлхийн аваргын финалд Европийн баг үлдэж байгаагүй ганцхан тохиолдол байдаг. Тэр бол 1930 оны ДАШТ-д талбайн эзэн Урагвай болон Бразил. Үүнээс хойш финалд Европийн баг үлддэг заншил тогтсон. Сүүлийн хоёр дэлхийн аваргын финалд Европийн багууд (Итали - Франц) (Испани - Нидерланд) финалыг тоглолтыг хамтран толилуулсан .
- Францчууд дэлхийн аваргын түүхэнд өөрсдийн гэсэн олон билэг тэмдгийн үлдээсэн хүмүүс. 1930 онд ДАШТ-ний түүхэн дахь анхын тоглолтыг Мексикийн эсрэг хийсэн, Францын Лусиен Лаурент дэлхийн аваргын анхны гоолийг оруулж байсан, нэмэлт цагт шийдэгдсэн анхны тоголотыг Австрийн эсрэг 1934 оны ДАШТ-д хийсэн, анхын алтан гоолийг Францын Лаурент Бланк 1998 онд оруулсан, Гурван өнгөтөнүүд л мөн торгуулийн цохилтоор шийдэгдсэн анхын тоглолтыг Германы эсрэг  1982 онд хийсэн, 1998 онд Францад болсон дэлхийн аварга хуучин улалмжлалыг эвдэж 24 улс ордог байсан тоог 32 болгосон.
- 2014 оны финалын тоглолтыг хүлээн авах  Маракана цэнгэлдэх хүрээлэн хоёр удаа финалийн тоглолт хүлээн авсан цэнгэлдэх болох бөгөөд Мексикийн  Mexico’s Estádio Azteca цэнгэлдэхтэй зэрэгцэх юм.
- Хамгийн олон гоолын зөрүүтэй болсон финалийн гурван тоглолтонд  гурвууланд  Бразилчууд байсан. Тэд хоёр удаад нь цомыг өргөсөн. 1954 онд Шведийг нутгийн дэвжээ дээр нь 5-2 аар, 1970 онд Италийг 4-1  ээр хожиж байсан бол. 1998 онд Зинедин Зидан тэргүүтэй Францчуудап 3-0 –аар хожигдсон.
- Гурван дэлхийн аваргад 15 удаа эсрэг багынхаа хөндлөвчний торыг хөдөлгөсөн Роналдо энэ тэмцээний бүх цаг үеийн  мэргэн бууч. Мирослав Клозе 2010 оны тэмцээнд 4 гоол оруулсанаар нийт 14 гоолтой болж Роналдогийн ард зуузай холбон ирсэн төдийгүй нутаг нэгт Герд Меллертэй зэрэгцсэн.
- Франц 1998 бол хамгийн олон гоол орсон ДАШТ. 64 тоглолтонд 171 гоол. Гэхдээ Швейцарь 1954 гоолын дундажаар тэргүүлсэн хэвээр. Дөнгөж 26 тоглолтонд 140 гоол. Нэг тоглолтонд орсон дундаж гоол 5.38 сүрдэм тоо.
- Өнөөдрийг хүртэл нийт 76 улсын шигшээ баг ДАШТ-д шандас хүчээ сорисон. Эдгээрээс зөвхөн Бразил бүх тэмцээнд оролцсон. Бразилийн араас боломжит 19-аас 17-д нь шандасаа сорисон Итали, Герман бичигдэж байна.

Vito

1 comment:

Anonymous said...

Lucky Club Casino Site ᐈ Find Casinos With the Best Odds
If you're looking luckyclub for a reliable online gambling site, Lucky Club is the place to go for gambling action. It offers over 200 games of all kinds from table games to