- Завгүй бартендерын анхааралыг татах
Болзоон дээрээ уух зүйлд явахдаа бартендер дээр цаг алдах нь хамт яваа бүсгүйд чинь таалагдахгүй л болов уу. Тиймээс дараах зааврыг дагаад үзээрэй
-Бартендерын нүдэнд өртөхөөр байрлал буюу коктейлээ найруулж буй хэсэгт аль болох ойр зогсох хэрэгтэй
-Мөнгөө гартаа бэлэн бартендер харахуйц газар бариад түүний нүд тань дээр тустал харах хэрэгтэй. Харин энэ мөчид огтхон ч гараар зангаж дохио өгч болохгүйг санаарай. Та амьтантай харьцаагүй шүүдээ.
-Эцэст нь гарын мөнгийг сайн өгөх нь дараагийн худалдан авалтанд тань нөлөөлөх тул гарын мөнгөө дор хаяж үнийн дүнгийн 20 хувьд өгч байх хэрэгтэй. - Сайн массаж хийдэг байх
Эр хүнийг ходоодоор нь татдаг гэдэг бол бүсгүйдийг хайр халамж, халуун дулаан байдал л татдаг юм шүү. Хайртай бүсгүйгээ ажил, хичээлээс нь тараад ирэхэд таны хийж өгөх массажыг юутай ч зүйрлэх аргагүй - Эмэгтэй хувцас худалдан авах
Танд хэрэг болох зүйлс: Мөнгө /карт/, хувцасны хэмжээ
Хэрхэвч ингэж бодож болохгүй!!! - Өглөөний цай
Олон рамантик киноноос харсан байх. Өглөөний цайгаа орондоо ууж буй бүсгүйн царай ямар аз жаргалтайг...
Тиймээс Google ахаас өглөөний цайны цөөн хэдэн хялбар жорыг тогтоогоод ав. Ядаж л өндгийг 4 янзаар шарж болдог гэдгийг сурчих хэрэгтэй. - Google ашиглаж сурах
Одоо цагт Google ахыг ашиглалгүй амьдарна гэдэг сохор хүн таяггүй бүдчиж яваагаас ялгаа юун. Тиймээс Гүүглийг мэргэждийн түвшинд ашиглаж сурах хэрэгтэй.
Мэргэжлийн мэт ашиглаж сурмаар байвал мөн л Гүүглэд. - Товч хадах
Тийм чухал биш санагдаж болох ч мэдэж байхад танд заавал хэрэг болох зүйл юм шүү.
Учир нь өөрийн эхнэр эсвэл найз бүсгүйгээсээ өөрөө хийчхэж болох энэ мэтийн хялбар зүйлсийг гуйх нь тийм ч сайхан хэрэг биш юм. - Уйлж буй эмэгтэйг тайвшруулах
Биедээ алчуур /нусны алчуур/ нэгийг авч яв. Энэ бол танд биш эмэгтэйд зориулагдах учир үргэлж цэвэр байлгах хэрэгтэй. Уйлж буй бүсгүйтэй таарвал дөхөж очоод "уучлаарай, танд юугаар туслах уу?" гэх мэтийн эелдэг үгсээр яриагаа эхлэх хэрэгтэй
Эхний асуултанд чинь хариулсан ч бай, үгүй ч бай дөрвөлжиж нугалсан алчуураа цэвэр гэдгийг нь сануулаад түүнд өгөх хэрэгтэй.
Түүнийг юм ярьтал нь хүлээх ба хэлсэн бүхнийг нь тайвширтал нь гүйцэлдүүлэх хэрэгтэй. Хамт суух, цагдаа дуудаж өгөх, асуудлыг нь сонсох, бүжиглэх, дуулах...
Чамайг холдохыг хүсвэл тэндээс тэр даруй холд. - Зурган дээр сайхан гар
Найз бүсгүй эсвэл найзууд чинь хамгийн гоё гэсэн өөрийнхөө зургийг сайн ажигла. Тэндээс өөрийн нүүр царай, биеийн байдлыг ажиглаад ямар байрлал өөрт чинь тохирохыг олж мэд.
Бага зэрэг доошоо хараад, нүүрээ баруун эсвэл зүүн талруу нь багахан хазайлгах нь чиний нүүрний доод хэсгийг сайхан харагдуулахад тустай
2 хөлөө зэрэгцүүлж байгаад зүүн хөлөө өвдөг хэсгээрээ багахан гадагш гулзайлгаад, баруун хөлийн өвдөгөө салгалгүйгээр жаахан хойшлуулна. Дараагаар нь өгзөгөө баруун эсвэл зүүн тийш 15 орчим градус эргүүлэх нь чиний зургийг өндөр харуулах боломжтой. - Уух зүйл
Зарим эмэгтэйчүүд юу уухаа маш сайн мэддэг бол зарим нь сайн мэдэхгүй чиний санаачлагыг хүлээдэг. Хийхэд амархан, сайхан амттай энэхүү коктейлыг туршаад үзэж болох юм.
Орц: Хүйтэн оргилуун дарс, 15мл хуурай жин, 15 мл жүржийн арз (cointreau), 30 мл ханборгоцойн шүүс, 45 мл усан үзмийн шүүс, гүзээлзгэнэ.
Коктейлээ бэлтгэхээс өмнө хийх хундгаа хөргөгчинд удаан байлгана. Ингэснийхээ дараа шүүснүүдээ болон бусад зүйлсээ холиод зөөлөн хутгана. Гүзээлзгэнээр чимэглэхээ мартваа!! - Гялалзсан гутал
Гутал муут гурвын цаана гэдэг болохоор хаана ч чиний гутал гялалзаж явах ёстой.
Хүйтний улиралд хуурай тос, дулааны улиралд шингэн тосыг сонгон хэрэглэх нь тохиромжтой. Гутлаа сайтар арчиж шороог нь цэвэрлэсний дараагаар тослоно, тос шингэтэл 10 минут хүлээгээд зөөлөн алчуураар дахин арчина.
Хуучин шүдний сойзоо хэрэглэн нарийн завсар, булангийн шороог унагаж болно гэдгийг мартуузай
Friday, January 24, 2014
Эр хүний мэдэж байхад илүүдэхгүй зүйлс
Доор дурдсан зүйлсийг та хийж чаддаг байж болох ч дараах заавруудын тусламжтайгаар илүү хялбар аргаар хийх боломжтой болох юм.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment