Monday, February 3, 2014

Хүн тархиа 100% бүрэн ашигладаг.


Бид бага байхаасаа эхлээд уураг тархины гайхамшигийн тухай олонтаа сонсож байсан. "Хүн бүхий л амьдралынхаа туршид тархиныхаа 5%-ийг ашигладаг, харин Эйнгтейн зэрэг суутнууд 10%-ийг ашигласан" хэмээн тархины чадварын тухай ярихдаа дүйцүүлэн ярих нь гайхалтай санагдаж байлаа. Гэвч сүүлийн үед энэ талаарх хийсэн судалгаа өөр зүйлийг өгүүлж байна.


    "Бид  уураг тархиныхаа 10%-ийг ашигладаг" гэдэг дүгнэлт нь Вашингтон их сургуулийн эрдэмтэн Док.Е.Чадлерийн хувьд буруу ухагдахуун бөгөөд энгийн нэг яриа, бодит байдалтай огт холбоогүй юм байна. Гэвч дээрх яриа хаанаас гараад ирсэнийг хэн ч мэддэггүй. Док.Жай өнөөг хүртэл ингэж хэлдэг нэг ч мэдрэлийг эмчтэй таараагүй бөгөөд дээрх үг улс орон бүрээр тархан, зүйр үг болтлоо хэрэглэгдэж байгаад гайхаж буйгаа хэлжээ. Тиймээс үүнтэй холбоотой хэд хэдэн таамаглалыг авч үзье:
   Таамаглал 1: Шинжлэх ухааны эрдэмтдийн үг, үйл ажиллагааг буруу ойлгосон байж болно. Анх 1800-аад оны үед Эйнштейн,П.Флоринс нарын үгийг өөрөөр тайлбарласнаас үүссэн байж болно. Виллиам Жеймс "Хүний энерги" (1908) зохиолдоо "Хүн оюун ухаан болон хүч чадлынхаа багахан хэсгийг ашигладаг" хэмээжээ. Энэ үгийг хэдэн янзаар тайлбарлах боломжтой. Энд дурдсан оюун ухаан гэдэг үгийг яваандаа тархитай сольж эхэлсэн байж болох юм. Тиймээс энд гарсан "багахан хэсэг" гэсэн үгийг хэн нэг нь 10% болгон өөрчилж нэг хэсэг нь хөдөлмөрлөлгүй, залхуурахын үр дүн гэж ойлгожээ.
   К.Лашли 1920 онд хулганы тархинаас авч цуврал туршилт явуулж байсан: Туршилтын дүнг тайлбарлахдаа "хулганы тархийг нь авсан боловч зарим нь үйлдэл хийж байсан" гэснээр хүний тархины зарим хэсгийг авсан ч онцын өөрчлөлт гарахгүй гэж дүгнэжээ. Гэвч орчин үед бид тархины хамгийн өчүүхэн хэсгийг авахад ч хүний амьдрал дуусна гэдгийг сайн мэддэг болсон. Иймээс саажилт, эсвэл тархины хорт хавдрын мэс засал хийж буй эмч нар тархинд өчүүхэн ч төдий гэмтэл учруулахгүйн тулд маш болгоомжтой хянуур ажиллаж байдаг. Өчүүхэн төдий алдаанаас болж өвчтөний амь нас хохирч, эсвэл тахир дутуу болох үүд нээгдэнэ.
   Таамаглал 2:Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээг дамжуулж, буруу тайлбарласан байж болно.Сансрын антений нэгэн сурталчилгаанд: "Бид уураг тархиныхаа 11%-ийг ашигладаг. Харин та бүхэн манай бүтээгдэхүүнийг сонгосноор илүү их хувийг ашиглаж чадна" гэжээ.
   Таамаглал 3:Шинжлэх ухаан хөгжиж байгаа ч уураг тархины нууцыг одоо хүртэл нээж чадаагүй байгаа бөгөөд нээх бололцоогүй мэт байна. Тиймээс эрдэмтэд хэлэхдээ: "Уураг тархи бол энэ ертөнц дээрх хамгийн цогц, нийлмэл эрхтэн бөгөөд энэхүү гайхамшигтай бүтцэд тайлагдаагүй маш олон нууц бий" гэж өөрсдийн сул доройгоо хүлээн зөвшөөрдөг. Мөн өнөө үед тархины 10%-ийн нууцыг тайлсан, үлдсэн 90%-ийг тайлахаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийсээр байгаа.
Зохиолч Эмили Дикинсон "Хүний тархи тэнгэрээс ч илүү өргөн, далайгаас ч илүү гүн" гэсэн байдаг. АНУ-н экс ерөнхийлөгч Жорж Буш ард түмэндээ хэлсэн үгэндээ тархины талаар дурдаж хүмүүсийг тархины талаар илүү ихийг мэдэж аваасай гэсэндээ судлаачдыг энэ талаар нухацтай ажиллахыг уриалсан байдаг. 1990-2000 оны хооронд "Decade of the brain"(уураг тархины 10 жил) нэртэй олон нийтийг хамарсан ажил зохиогдож байжээ.
Уураг тархиныхаа 10%-ийг ашиглана гэдэш нь юу гэсэн үг вэ?
   Бид дээрхийг үндэслэн дараах дүгнэлтийг хийж болох уу? Хэрэв бид тархиныхаа 10%-ийг ашигладаг бол үндсэн 90%-ийг нь гаргаж хаяад, хэрэггүй ачаанаасаа салж болно. Хүний тархи дунджаар 1400-1500 гр байдаг. Үүний 10% нь 140 гр болох бөгөөд нэг хонины тархитай тэнцэх юм. Орчин үеийн анагаах ухаан талаас нь авч үзвэл бид тархиныхаа 1%-ийг ч авч болохгүй. Тархины өчүүхэн жижиг хэсгийн авахад л хүн сааждаг. Паркинсоны өвчин зэрэг тархины багахан хэсэгт нөлөөлдөг өвчнүүд нь тархийг бүрэн устгадаг байна.
   Унтах, сэрэх, өдөр, улирал тутмын хэмнэлийг бий болгодог, үүнд зориулагдсан мелатонин дааврыг ялгаруулах үүрэгтэй, харах мэдрэлийн замд байрлах supra kiazmatik төв нь 0.3 ммкуб эзэлхүүнтэй байдаг. Өлсөх цангахыг зохицуулж, биеийн дулааныг тохируулан барихүүргийг гүйцэтгэдэг, лимбийн системийн төвд байрлах гипоталамус нь 50 гр жинтэй. Хөөрөл, баяр баясгалан, уйтгар гуниг, уур хилэн, товчоор хэлэхэд мэдрэхүйн төв болох тунгалгийн төв нь тархины 1%-ийг эзэлдэг дунд тархинд байрладаг. Бид эдгээр тархины хэсгүүдийн алийг нь гаргаж чадах вэ ? Метрийн саяны нэгтэй тэнцэх урттай хэдхэн мэдрэлийн эсийг гэмтээхэд л бидний мэдрэлийн системийн гайхамшигтай тэнцвэр алдагддаг.
   Тархин дахь бяцхан гэмтэл бүхэн бүтэн эрхтэний үйл ажиллагааг алдагдуулдаг. Мэдрэлийн эс ажиллахгүй байсан ч дэргэдэх мэдрэлийн эсүүд нь дохио дамжуулсаар байдаг. Мэдрэлийн нэг эсэд минутанд 2500 мэдээлэл ирдэг бөгөөд үүнийг хүлээн авч, хариу илгээж байдаг. Хүнд 100 их наяд эс байдгаас 100 тэрбум нь мэдрэлийн эс бөгөөд хоёр мэдрэлийн эсийн хооронд 3000 холбоос байдаг. 100 тэрбум эс бие биетэйгээ холбоотой байгаа нь бидний мэдрэлийн сүлжээ хэр их чадвартай байгааг харуулж байгаа хэрэг юм. Тархины эд эс бүгд зэрэг амардаггүй тул биднийг амарж байхад хүртэл тархи ажиллаж байдаг. Унтаж байх үед бид амьсгалж, зүрх маань цохилж, дотор эрхтэн ажиллаж, биеийн дулаан багасч, элэг маань 500 төрлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, бөөр цусаа тасралтгүй цэвэрлэн, шээсний хүүдий дүүрч өглөө болоход сэрэх дохиог тархинд өгдөг. Товчоор хэлэхэд биднийг анзаарахгүй байхад хүртэл ажилласаар байдаг юм.

  • Тархитай холбоотой зарим сонирхолтой тоо баримт:Хүний тархи ойролцоогоор 1400 гр бөгөөд үүний 90% нь ус юм.
  • Тархины гадаргаар тархсан хамгаалагч тархи-нугасны шингэн өдөр тутам шинэчлэгдэж байдаг байна. (400-500 мл \ өдөр)
  • Харах мэдрэлийн харааны шөрмөс нь  нийт 1200000 байдаг.
  • 100 тэрбум эсийн хоорондох нийт холбоос 60 триллион болдог. Эс бүрт ойролцоогоор 1 тэрбум уураг, уураг бүрт 40000 атом байдаг.
  • Нүдэнд 130 сая гэрэл мэдрэгч эс байдаг. Энд ирсэн дохиолол 5 см урттай харах мэдрэлээр дамжин тархинд хүрдэг.
  • Тархины эс ч бусад эсийн адил атомоос тогтдог. 
  •    Гүрвэл 0.8 гр, заан 6кг, матар 80гр, нохой 92гр, туулай 10гр, тэмээ 760гр, адуу 500гр, аварга сармагчин 400гр, хонь 140гр, хулгана 2гр, цагаан баавгай 500гр, анааш 680гр, муур 30гр, шар шувуу 3гр, халим 8кг, яст мэлхий 0.3гр, арслан 240гр, зараа 25гр хэмжээтэй тархитай байдаг байна.
   Биеийн үс үргэлж шинэчлэгдэж байдаг. Гэвч эдүүдийн үйл ажиллагаанаас нь хамаарч эсийн үржих, нөхөн төлжих хугацаа харилцан адилгүй байдаг. Цусны улаан эс секундэнд 200 сая нь үхжиж, 200 сая нь нөхөгдөнө. Цусны нэг улаан эсийн амьдрах хугацаа 120 өдөр байдаг. Арьс, элэгний эс маш хурдан төлждөг ч булчингийн эс маш удаан шинэчлэгддэг. Гэтэл тархины эс дахин хэзээ ч нөхөн төлждөггүй.
   Шинээр мэндэлсэн хүүхдийн тархи 380 гр байдаг ч эхний 2-3 жил түргэн хөгжиж, 7 настайд нь насанд хүрсэн хүнийхтэй адил хэмжээтэй болж хөгждөг байна.Үүнээс хойг томрох хугацаа нь удааширч 20 настайгаас эхлэн жил бүр 1гр-аар багассаар 72 настай болоход тархины хэмжээ нь насанд хүрсэн үеийнхээс нь 10%-иар хорогддог. 20-70 насны хооронд өдөр бүр ойролцоогоор 50000 мэдрэлийн эс ажиллагаагүй болдог гэж таамаглаж байна. 50 орчим насанд эдгээр эсийн 10% нь үйл ажиллагаагүй болдог.
   Хүний биеийг тархиар тэргүүлсэн гайхалтай нэгэн механизм эсвэл байнга өөрчлөгддөг шилтгээн гэж дүрсэлж болох юм. Зарим хүмүүс Эйнштейн зэрэг суут хүмүүс л тархиа бүрэн ашиглаж байсан гэж үздэг ч эрдэмтэд өөр зүйлийг хэлж байна. Тухайлбал Оксфордын их сургуулийн мэдрэлийн эмч проф. Сюзан Гринфилд хүний уураг тархины хэмжээ оюуны ухааны чавдварыг тодорхойлдоггүй гэж үздэг бөгөөд "Эйнштейний тархи бусад хүмүүсийнхээс харьцангуй бага байсан. Ер нь хүн гоц ухаантай байхад тархины эсийн хоорондын холбоо маш чухал бөгөөд энэ нь хүнд ер бусын авъяас чадварыг бий болгодог" гэсэн байна. Проф. док. Р.Саббитини: " Хүн тархиныхаа 10%-ийг ашигладаг гэдэг нь ор үндэсгүй худал ойлголт юм. Хүн тархиныхаа бүх нейроныг ашигладаг. Маш бага гэмтэл авахад л аймшигт өвчин тусч удалгүй үхнэ." С.Стрежилевич (Аргентин): "Шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл. Хүмүүс дэвэргэсэн цуу ярианд хурдан итгэдэгээс ийм яриа дэлхий даяар тархсан." Ж.Строут (АНУ):" Шал солиотой бодол. Ийм зүйл хэлэхээс өмнө эхлээд тархины багтаамж, хүчин чадлыг бүрэн судлах ёстой. Гэтэл өнөөдөр ч гэсэн бүрэн судлаагүй л байна шүү дээ." Жеф Холлерман:" Тэр чигээрээ цуу яриа. Тархи таныг хэн бэ гэдгийг тодорхойлдог бөгөөд та зүрх, уушгиа шилжүүлэн суулгаж болох ч хэрэв тархийг шилжүүлэн суулгаж болдог бол та огт өөр хүн болж хувирах болно" гэжээ. Йимээс хүн бүр уураг тархиа 100% ашигладаг гэж үзэж болно.





                                     Knowledge belongs to Universe.

No comments: