Хэдхэн сарын өмнө Гүүгле орчуулгад Монгол хэл нэмэгдсэнээр Монголчуудын төдийгүй Монголыг сонирхогчдын хувьд магнай тэнийсэн сайхан үйл явдал болсон билээ. Одоогоор хэлд орж буй хүүхэд шиг л ажиллаж буй ч та бидний тусламжтайгаар Монгол хэл маань илүү дээр орчуулагдах боломжтой болох юм.
Яагаад бусад хэлүүд шиг анхнаасаа ийм сайн хийгдэлгүй бидний хэрэглээнд нэвтэрсэн бэ гэхээр Гүүгле орчуулагчидаа шинээр хэл нэмхийн тулд интернетээр байгаа тэр хэл дээрх текстүүдийг цуглуулаад хиймэл оюун ухаанд боловсруулсаны дүнд гаргаж орчуулагчаа гарагж авдаг юм байна. Харин Монгол хэлний хувьд энэ түүхий эд нь бага учир орчуулагч маань иймэрхүү хэмжээнд ажиллаж байгаа аж.
Тиймээс дээр дурьдсанчилан бид бүхний дэмжлэгтэйгээр орчуулагчаа сайжруулах нь байна.
Миний одоогийн мэдэж буйгаар Гүүгле орчуулагчыг хөгжүүлэгч 2 төрлийн хүн байна.
1. Энэ нь сайн дурын ажилтан буюу форум маягаар орчуулгаа ярилцаад нэмээд явах юм. Бүртгүүлэхийн тулд энд дарна уу. Би л лав бүртгүүлчихээ, хэд хоногоос Гүүгле хариу өгөх юм байна.
2. Нөгөө арга нь Гүүгле орчуулагчын баруун доод буланд байрлах feedback гэсэн хэсгээр орчуулгуудыг засаад байх юм. Олон дахин чанартай орчуулга хийгээд байх юм бол Verified tester болох юм байна. Энэ нь илүү хариуцлагатай алба төдийгүй Гүүглээс текс илгээж түүнийг нь орчуулдаг юм шиг байна.
Монгол хэл нэмэгдсэнээс хойш богинохон хугацаа өнгөрсөн ч Монголчууд маань чамлахааргүй хөдөлмөрлөсөн юм байна гэдгийг сая л мэдлээ. Жишээ нь энд Гүүгле орчуулагчыг хөгжүүлэх багийнхан ажилладаг юм байна. Хүсвэл бид ч нэгдээд сайн дураар ажиллаж болох нь байна.
Бас нэгэн сүүлд мэдсэн мэдээллээ дуулгахад бидэн шиг эгэл нэгэн 2 хэлний хооронд хөрвүүлэгчидэд оноох нэр үгүй ч мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүнийг ОРЧУУЛАГЧ хэмээдэг бол, маш сайн эгэлгүй орчуулга хийдэг орчуулагчдыг ГҮҮШ хэмээн нэрийддэг аж. Миний гарчигласан цөөхөн хэдэн номны нэг Габриел Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" хэмээх зохиол нь Монгол хэлнээ Акимын орчуулсанаар буусан билээ. Чонын зургийг хараад өчигдөр барьсан буга нь үнэртэж байвал УРЛАГ гэдэг байхаа тэрэн шиг Акимын орчуулаганаас тийм л зүйл мэдрэгддэг. Энэ хүний талаар өшөө илүү мэдэхийг хүсвэл энд дараад өөрийнх нь блогийг, энд дараад миний мэдэхээр хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг нь уншиж болохнээ.
No comments:
Post a Comment